Duger LiveTranslate
Duger LiveTranslate

Хэлний саадгүй шууд харилцаа

Монгол · English · 한국어 · 日本語 · 中文. Duger LiveTranslate нь илтгэл, сургалт, хурал, уулзалт болон шууд арга хэмжээний яриаг бодит цагт таньж, сонгосон хэл рүү орчуулан дэлгэцээр харуулах AI-д суурилсан програм хангамж юм.

5 хэл. Нэг харилцаа. Нэг чиглэлт болон хоёр чиглэлт харилцааг нэг системээр удирдана.

Language barriers end here.

English → Монгол Монгол → English 한국어 → Монгол Монгол → 한국어 日本語 → Монгол Монгол → 日本語 中文 → Монгол Монгол → 中文
LiveTranslate гэж юу вэ

Duger LiveTranslate гэж юу вэ?

Duger LiveTranslate нь өөр өөр хэлээр ярьдаг хүмүүсийн харилцааг бодит цагийн орчуулгаар дэмжих программ хангамж юм. Яриа үргэлжилж байх үед систем:

Яриаг хүлээн авна
Текст болгон хөрвүүлнэ
Сонгосон хэл рүү орчуулна
Үр дүнг бодит цагт харуулна

Ингэснээр өөр өөр хэлтэй хүмүүс нэг орчинд мэдээллийг илүү хурдан, ойлгомжтой хүлээн авах боломжтой.

5 хэл — одоо бэлэн

Одоо 5 хэл дэмжинэ

Гадаад илтгэгч ярьж байна уу? Монгол оролцогч асуулт тавьж байна уу? Duger LiveTranslate нь хоёр талын яриаг шаардлагатай хэл рүү хөрвүүлж, эх текст болон орчуулгыг бодит цагт харуулна.

Монгол

Монгол хэл дээрх яриа болон орчуулгын хэрэглээнд.

English

Олон улсын хурал, уулзалт болон англи хэлтэй оролцогчдын харилцаанд.

한국어

Солонгос хэлтэй оролцогчтой бизнес уулзалт, сургалт, арга хэмжээ болон бусад харилцаанд.

日本語

Япон хэлтэй оролцогчтой уулзалт, семинар, хурал, танилцуулга болон хамтын ажиллагаанд.

中文

Хятад хэлтэй оролцогчтой бизнес, худалдаа, үзэсгэлэн, үйлдвэр, уул уурхай болон бусад уулзалт, арга хэмжээнд.

Тохиргоо энгийн

Хэлээ сонгоод эхэлнэ

LiveTranslate дээр яригдах хэл болон орчуулах хэлээ сонгон ажиллана.

Монгол → English Монгол → 한국어 Монгол → 日本語 Монгол → 中文
English → Монгол 한국어 → Монгол 日本語 → Монгол 中文 → Монгол
Үндсэн боломжууд

Duger LiveTranslate юугаараа онцлог вэ?

Бодит цагийн орчуулга

Яриа үргэлжилж байх үед орчуулгыг боловсруулж, дэлгэц дээр шууд харуулна.

Speech-to-Text

Ярьж буй үгийг текст болгон хөрвүүлж, эх яриа болон орчуулгыг зэрэгцүүлэн харах боломжтой.

5 хэлний дэмжлэг

Монгол, English, 한국어, 日本語, 中文 — цаашид үе шаттайгаар өргөжинө.

Бага сааталтай ажиллагаа

Live харилцаанд зориулсан тул яриа болон орчуулгын хоорондын хүлээлтийг багасгахад чиглэсэн.

Энгийн удирдлага

Хэлээ сонгоно. START дарна. Орчуулгаа уншина.

Live орчинд зориулсан

Хурал, форум, бизнес уулзалт, сургалт, үзэсгэлэн, танилцуулга болон бусад бодит цагийн харилцаанд ашиглана.

Нэг чиглэлт орчуулга

Нэг яригч. Нэг чиглэл. Шууд орчуулга.

Илтгэл, танилцуулга, нэвтрүүлэг зэрэг нэг үндсэн яригчтай үед LiveTranslate яриаг сонгосон чиглэлээр тасралтгүй боловсруулна — гадаад хэлээ (English, 한국어, 日本語 эсвэл 中文) сонгоод Монгол руу, эсвэл эсрэгээр.

Тохиромжтой хэрэглээ
  • Олон улсын илтгэл
  • Хурал, форум
  • Вебинар
  • Гадаад зочинтой ярилцлага
  • Телевизийн шууд нэвтрүүлэг
  • Байгууллагын сургалт
Хоёр чиглэлт орчуулга

Яриа нэг талдаа зогсох албагүй.

Гадаад багш ярьж, танхимаас Монгол хэлээр асуулт тавих үед хоёр талд хоёуланд нь орчуулга хэрэгтэй болдог. Duger LiveTranslate-ийн хоёр чиглэлт горим үүнд зориулагдсан.

Илтгэгч
Гадаад хэл → Монгол

Илтгэгчийн яриаг (English, 한국어, 日本語 эсвэл 中文) Монгол оролцогчдод хүргэнэ.

Оролцогч
Монгол → Гадаад хэл

Монгол оролцогчийн асуулт, тайлбарыг илтгэгчийн хэлээр хүргэнэ.

Оператор ⇄ Тал шилжүүлэх удирдлагаар идэвхтэй яригч болон орчуулгын чиглэлийг нэг үйлдлээр солино.

Урт асуултыг таслахгүй

Дунд нь тасалдаггүй орчуулга

Хоёр чиглэлт харилцааны үед оролцогч хэдэн өгүүлбэрээр асуулт тавих шаардлага гардаг. LiveTranslate нь тухайн яриаг түр хуримтлуулж, оператор хүссэн мөчид хуримтлагдсан хэсгийг нэг дор орчуулан харуулах боломжтой.

Ингэснээр урт асуулт, санал, тайлбарыг үг бүрээр таслан орчуулахын оронд илүү бүтэн хэсгээр боловсруулах боломж бүрдэнэ.

Оролцогчийн тал · идэвхтэй
Яриа хуримтлуулж байна… 00:42
Одоог хүртэл орчуулах
Эх яриа + орчуулга

Хоёр хэлийг зэрэг хараарай

LiveTranslate нь эх текст болон орчуулсан текстийг нэгэн зэрэг харуулж чадна. Илтгэгч болон оролцогчийн тал солигдоход эх болон орчуулгын хэл автоматаар дагаж өөрчлөгдөнө.

EN
We are pleased to welcome you to today's session.
MN
Өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэнд тавтай морилно уу.

Тал солигдоход дэлгэц дээрх хэл автоматаар EN ⇄ MN хооронд шилжинэ.

Хэн хэрэглэдэг вэ

Яг хэнд хэрэгтэй вэ?

Доорх бүх хэрэглээ Монгол-ыг English, 한국어, 日本語 болон 中文-той хос хосоор нь холбоно — орчуулга бүр Монгол хэлээр дамждаг тул гадаад хэлнүүдийн хооронд (жишээ нь English ↔ 中文) шууд хослол одоогоор байхгүй.

Олон улсын хурал, форум

Өөр өөр хэлтэй илтгэгч, зочин болон оролцогчдын хооронд мэдээллийг бодит цагт хүргэнэ.

Бизнесийн уулзалт

Монгол, Англи, Солонгос, Япон, Хятад хэлтэй түншүүдтэй хийх уулзалт, танилцуулга болон хэлэлцүүлэгт ашиглана.

Үзэсгэлэн, экспо

Гадаад зочидтой booth, бүтээгдэхүүний танилцуулга болон уулзалтын үед хэлний саадыг багасгана.

Сургалт, семинар

Гадаад хэлээр явагдаж буй сургалт, илтгэл болон семинарын мэдээллийг оролцогчдод ойлгомжтой хэлээр хүргэнэ.

Панел хэлэлцүүлэг

Өөр өөр хэлтэй оролцогчдын яриаг бодит цагт орчуулан харуулна — нэг удаад "Илтгэгч" болон "Оролцогч" гэсэн хоёр тал ээлжлэн ажилладаг тул хэд хэдэн илтгэгч зэрэг ярих панелд олон илтгэгчийг нэг сувагт ээлжлэн оруулах хэрэгтэй.

Байгууллагын уулзалт

Гадаад түнш, зөвлөх, төлөөлөгч болон олон улсын багтай хийх уулзалтад ашиглана.

Онлайн болон hybrid арга хэмжээ

Webinar, online meeting болон hybrid event-ийн үед ашиглах боломжтой.

Телевиз, хэвлэл мэдээлэл

Гадаад эх сурвалж, ярилцлага, шууд дамжуулалтад орчуулсан хадмал ашиглана.

3 шинэ хэл нэмэгдлээ

Монгол хэлээс Ази тивийн гүүр рүү

한국어, 日本語 болон 中文 нэмэгдсэнээр Duger LiveTranslate-ийг Монгол болон Ази тивийн энэ 3 хэлний хоорондын бодит хэрэглээнд ашиглах боломж өргөжиж байна.

Монгол ↔ Солонгос

Солонгос хэлтэй бизнесийн түнш, зочин, илтгэгч болон оролцогчтой харилцах үед бодит цагийн орчуулга ашиглана.

Монгол ↔ 한국어

Монгол ↔ Япон

Бизнес уулзалт, төсөл, сургалт, семинар болон Япон түнштэй хамтын ажиллагаанд ашиглана.

Монгол ↔ 日本語

Монгол ↔ Хятад

Худалдаа, уул уурхай, үйлдвэр, тоног төхөөрөмж, нийлүүлэлт, үзэсгэлэн болон бизнесийн уулзалтад ашиглана.

Монгол ↔ 中文

Бизнес уулзалт Байгууллагын хамтын ажиллагаа Хурал, семинар Үзэсгэлэн Сургалт Танилцуулга Олон улсын арга хэмжээ

Хэл өөр. Харилцаа нэг.

Гаралт

Нэг программ. Олон төрлийн дэлгэц.

Орчуулсан хадмалыг хэрэглээний орчноос шалтгаалан төрөл бүрийн гаралтаар ашиглаж болно. Танхимын projector-оос телевизийн production орчин хүртэл нэг workflow ашиглана.

Үндсэн дэлгэц Хоёр дахь монитор Гаралтын тусдаа дэлгэц Виртуал дэлгэц OBS Video mixer Chromakey output
Live интерфейс

Live ажиллагаанд зориулсан интерфейс

Duger LiveTranslate-ийн интерфэйсийг live ажиллагааны үед оператор аль болох хурдан удирдах боломжтой байхаар зохион бүтээсэн.

Setup хийх үед
  • Орчуулгын горим сонгоно
  • Орчуулгын чиглэл тохируулна
  • Илтгэгчийн микрофон сонгоно
  • Оролцогчийн микрофон сонгоно
  • Хадмал болон дэлгэцийн тохиргоо хийнэ

Ажиллагааны үед интерфейс compact хэлбэрт шилжиж операторт зөвхөн шаардлагатай мэдээллийг харуулна.

Ажиллагааны үед · compact
ИлтгэгчEN→MN
● Идэвхтэй
ОролцогчMN→EN
○ Бэлэн
⇄ Тал шилжүүлэх
Илтгэгчийн дуу хэвийн ороод байна
Тохиргоо

Хадмалын харагдацаа тохируул

Хэрэглээний орчин бүр өөр. Duger LiveTranslate нь хадмалын үндсэн харагдацыг тохируулах боломжтой.

  • Үсгийн хэмжээ
  • Хадмалын өргөн
  • Дэвсгэрийн харагдац
  • Байрлал
  • Chromakey
  • Гаралтын дэлгэц
  • Эх болон орчуулгын текстийн харагдац
Эхлэх нь энгийн

Яаж ажилладаг вэ?

1

Дууны эх үүсвэрээ сонгоно

Микрофон эсвэл системийн аудио эх үүсвэрийг тохируулна.

2

Хэлний чиглэлээ сонгоно

Гадаад хэлээ (English, 한국어, 日本語 эсвэл 中文) сонгоод Монгол руу, эсвэл эсрэгээр. Хоёр чиглэлт үед хоёр чиглэл хоёулаа бэлэн байна.

3

START дарна

Live session эхэлнэ — LiveTranslate яриаг сонсож, таньж, боловсруулах ажиллагааг эхлүүлнэ.

4

Яриа текст болно

Яригдаж буй үг бодит цагт текст хэлбэрээр гарна.

5

Орчуулга харагдана

Сонгосон хэл дээрх орчуулгыг application, хоёр дахь дэлгэц эсвэл бусад output-аар бодит цагт харуулна.

Нэг session дотор

Нэг чиглэлтээс хоёр талын харилцаа хүртэл

Нэг session дотор илтгэгч болон оролцогчийн хооронд ээлжлэн шилжин ажиллах боломжтой.

Илтгэл English → Монгол
Q&A Монгол → English
Илтгэл үргэлжилнэ English → Монгол
Duger Product Family

Duger бүтээгдэхүүний гэр бүл

Duger LiveSub

Бодит цагийн хадмал

Яриаг тухайн хэлээр нь текст болгон харуулна.

Duger LiveTranslate

Бодит цагийн орчуулга

Яриаг өөр хэлээр ойлгомжтой хүргэнэ.

Энэ хуудас
Үнийн багц

Хэрэгцээндээ тохирсон багц сонго

Бүх багц Илтгэгч болон Оролцогчийн аль алины ярианы цагийг нэг цагийн сан дотор хамтад нь тоолно — нэг чиглэлт эсвэл хоёр чиглэлт горимд адилхан.

Эхлэх Try LiveTranslate

Duger LiveTranslate-ийг өөрийн бодит хурал, сургалт эсвэл арга хэмжээн дээр туршиж үзээрэй.

  • 1 цагийн хэрэглээ
  • Нэг болон хоёр чиглэлт горим
  • Бүх гаралтын сонголт
  • Худалдан авснаас хойш 7 хоног
  • 1 төхөөрөмжийн лиценз
Event Ганц удаагийн арга хэмжээ
129,000
8 цаг · 3 хоногийн турш хүчинтэй

Нэг өдрийн хурал, семинар эсвэл арга хэмжээнд зориулсан богино хугацааны багц.

Багц авах
Starter Эхлэн ашиглах
149,000
10 цаг · 30 хоногийн турш хүчинтэй

Сар бүр цөөн удаа орчуулга хэрэглэдэг байгууллагад тохиромжтой.

Багц авах
Professional Тогтмол хэрэглээ
387,000
30 цаг · 30 хоногийн турш хүчинтэй

Сар бүр тогтмол хурал, сургалт зохион байгуулдаг байгууллагад зориулсан.

Багц авах
Broadcast Өндөр ачаалалтай хэрэглээ
690,000
60 цаг · 30 хоногийн турш хүчинтэй

Телевиз, олон арга хэмжээ зэрэг байнгын, өндөр цагийн хэрэглээтэй хэрэглэгчид.

Багц авах

Захиалга өгсний дараа банкны шилжүүлгийн заавар харагдана — шилжүүлгийг баталгаажуулмагц лиценз идэвхжинэ. Тусгай хэрэгцээ (байнгын хэрэглээ, нэмэлт цаг, олон машин дээр ашиглах гэх мэт) байвал бидэнтэй холбогдоно уу.

Duger LiveTranslate

Яриа өөр хэлээр байсан ч харилцаа үргэлжилнэ.

Монгол · English · 한국어 · 日本語 · 中文 — 5 хэлний шууд харилцаанд зориулсан бодит цагийн орчуулгын шийдэл.

Ил тод байдал

Мэргэжлийн орчуулга ба LiveTranslate

Duger LiveTranslate нь мэргэжлийн орчуулагчийг бүх нөхцөлд орлох зорилготой биш. Харин орчуулагч байхгүй, олон хэлтэй оролцогчтой эсвэл нэмэлт орчуулгын суваг шаардлагатай үед бодит цагийн орчуулгын нэмэлт боломж болгон ашиглаж болно.

Орчуулгын үр дүн дараах зүйлээс хамаарч болно
  • Ярианы тод байдал
  • Микрофоны чанар
  • Орчны дуу чимээ
  • Мэргэжлийн нэр томьёо
  • Ярианы нөхцөл

Өндөр нарийвчлал шаардсан албан ёсны, хууль, дипломат болон эмнэлгийн хэрэглээнд мэргэжлийн хүний хяналт шаардлагатай.

Түгээмэл асуулт

Асуулт хариулт

Duger LiveTranslate ямар хэл дэмждэг вэ?

Одоогоор LiveTranslate нь Монгол, English, 한국어 (Солонгос), 日本語 (Япон) болон 中文 (Хятад) хэлний дэмжлэгтэй. LiveTranslate-ийн хэлний санг цаашид үе шаттайгаар өргөжүүлнэ.

한국어, 日本語, 中文 хэл шинээр нэмэгдсэн үү?

Тийм. LiveTranslate-ийн дэмждэг хэлэнд Солонгос, Хятад, Япон хэл саяхан нэмэгдсэн — Монгол хэлнээс тэдгээр рүү, мөн эсрэгээр орчуулж болно.

Хоёр гадаад хэлний хооронд (жишээ нь Англи-с Хятад руу) шууд орчуулж болох уу?

Одоогоор боломжгүй. Орчуулга бүр Монгол хэлээр дамждаг тул гадаад хэлнүүдийн хооронд шууд хослол байхгүй — тус бүр Монголтой хос хэл болж дэмжигдсэн.

Монгол хэлнээс Англи, Солонгос, Япон, Хятад хэл рүү орчуулж болох уу?

Тийм — дөрвөн хэл рүү тус бүр дэмжигдсэн. Мөн эсрэгээр, эдгээр хэлнээс Монгол руу орчуулах боломжтой.

Интернэт шаардлагатай юу?

Тийм. LiveTranslate ажиллахад тогтвортой интернэт холболт шаардлагатай.

Ямар төхөөрөмж дээр ажиллах вэ?

Duger LiveTranslate нь Windows үйлдлийн системд зориулсан программ.

Нэг чиглэлт болон хоёр чиглэлт горимын ялгаа юу вэ?

Нэг чиглэлт горимд нэг яригчийн яриаг нэг сонгосон чиглэлээр тасралтгүй орчуулна. Хоёр чиглэлт горимд Илтгэгч болон Оролцогч гэсэн хоёр талыг ээлжлэн идэвхжүүлж, сонгосон гадаад хэл болон Монгол хооронд ажиллана.

Хоёр чиглэлт горим хоёр хүнийг зэрэг сонсдог уу?

Одоогийн хоёр чиглэлт горим нь хоёр талын яриаг ээлжлэн удирдах зарчимтай. Оператор идэвхтэй талыг сонгож, түүнд тохирох микрофон болон орчуулгын чиглэлийг ашиглана.

Эх текстийг орчуулгатай хамт харуулж болох уу?

Тийм. Эх хэл болон орчуулсан хэлний текстийг тусад нь харуулах боломжтой.

Телевиз болон OBS-д ашиглаж болох уу?

Duger LiveTranslate нь гаралтын тусдаа дэлгэц, виртуал дэлгэц болон chromakey зэрэг тохиргоогоор professional video workflow-д ашиглах боломжтой.

Гадаад багштай сургалтад ашиглаж болох уу?

Тийм. Илтгэгчийн гадаад хэл дээрх яриаг Монгол хэл рүү орчуулж, Монгол оролцогчийн асуултыг илтгэгчийн хэл рүү хөрвүүлэх хоёр чиглэлт workflow нь энэ төрлийн хэрэглээнд зориулагдсан.

Хэд хэдэн илтгэгч зэрэг ярьдаг panel discussion-д тохирох уу?

Одоогийн хувилбар нэг удаад "Илтгэгч" болон "Оролцогч" гэсэн хоёр тодорхой тал хооронд ээлжлэн ажилладаг. Хэд хэдэн илтгэгч зэрэг оролцох panel discussion-ийг тусдаа тохиргоогүйгээр шууд дэмждэггүй — олон илтгэгчийг нэг "Илтгэгч" сувагт ээлжлэн оруулах хэрэгтэй.

Мэргэжлийн орчуулагчийг бүрэн орлох уу?

Үгүй. LiveTranslate нь бодит цагийн орчуулгын нэмэлт хэрэгсэл юм. Өндөр нарийвчлал шаардсан нөхцөлд мэргэжлийн орчуулагч эсвэл хүний хяналт шаардлагатай байж болно.

Дараа нь өөр хэл нэмэгдэх үү?

Тийм. LiveTranslate-ийн хэлний дэмжлэгийг үе шаттайгаар өргөжүүлэхээр хөгжүүлж байна.

Contact

Холбоо барих

Duger LiveTranslate-ийг байгууллага, хурал, сургалт эсвэл нэвтрүүлэгтээ ашиглах талаар бидэнтэй холбогдоно уу.